200 гаруй иргэнийг галын аюулаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

200 гаруй иргэнийг галын аюулаас аварчээ

200 гаруй иргэнийг галын аюулаас аварчээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж явах үедээ галын аюулаас олон хүний амь насыг аварчээ.

Тодруулбал, тухайн алба хаагчид 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 02:40 цагт “СХД-ийн 18 дугаар хороо … байрны … тоотод манай охиныг зодсон байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шуурхай очиход уг дуудлага өгсөн байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхарт гал гарч байсан байна.
Цагдаагийн ахлах дэслэгч Э.Хатанбаатар МШУТ-ийн 105 дугаарын утсанд дуудлага өгч, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ орцны хаалга кодтой, түгжээтэй байсан учраас гараашаар нь дамжин орж хаалгыг дотроос нь нээн, алба хаагчид хамтдаа ороод, гал гарч байгаа айлд орж 43 настай, иргэн Г-г угаартсан байдалтай, ухаан алдсан байсныг аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Мөн тус орцны гурваас наймдугаар давхар хүртэлх айл өрхүүдийг сэрээн, галын аюулаас олон хүний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

200 гаруй иргэнийг галын аюултай бүсээс яаралтай гарган олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж ажилласан цагдаагийн ахлах дэслэгч Э.Хатанбаатар, цагдаагийн дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ нарт Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсье гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж