Цахилгаан машинууд төлбөр төлөхгүй | News.MN

Цахилгаан машинууд төлбөр төлөхгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Цахилгаан машинууд төлбөр төлөхгүй

Цахилгаан машинууд төлбөр төлөхгүй

Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж замын хөдөлгөөнд оролцуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна. Захирамж гарснаар байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм. Мөн цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулж, уг авто машины хэрэглээг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан мөрдөж эхэлнэ.

Одоогоор томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувь нь цахилгаан болох судалгаа бий. Дэлхийн томоохон улсуудын хотуудын тээврийн хэрэгслийнх нь бүтцэд цахилгаан авто машины хэрэглээ өсөн бий болох хандлага ажиглагдаж байгаа бөгөөд тухайн улс, хотын удирдлагууд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон хөнгөлөлт дэмжлэгүүдийг үзүүлж эхлээд байна. Улаанбаатар хот энэхүү олон улсын хандлагыг дагаж, цаашид цахилгаан авто машиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд дан ганц гэр хорооллоос ялгарах утаатай тэмцэх бус авто машинаас ялгарах утаатай давхар тэмцэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт”-ын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг бөгөөд цаашид Эко Улаанбаатар хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлууд хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-22 202.5.196.42

Хэзээнээс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх юм бэ

Avatar

Зочин 2017-08-22 188.213.171.174

Хүмүүс одоо сонин юмаа саяхан л утаагаа арилга чадахгүй бол жаахан ч болтугай ажл хий гээд байсан одоо тэгээд тэр ажилаас нь бага багаар нь хийж байхд энгэж бас шүүмжилж болохгүээ с**

Avatar

Зочин 2017-08-22 202.179.31.48

ТЭГЭЭД ТЭР ХОТЫН ТӨЛӨӨ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЭНЭ ЗҮҮН ЭРГҮҮЛЭХГҮЙ ГЭДЭГ БУРУУ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛААД АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ГУЙГААД ЗӨВ ГОЛЬДРИЛД НЬ ОРУУЛАЛ ДАА

Avatar

Зочин 2017-08-22 202.9.40.177

Сайхан ярих юм өмнө хос тэжээлтэй машинд татвар ноогдуулахгүй гэж байгаад мэргэн сайд Чойжилсүрэн хос тэжээлт машин бол татвар олох том арга зам байна монголчууд хос тэжээлт Приус машин унадаг болсон байна татвар ноогдуулбал их мөнгө олж дэд сайдуудыг цалинжуулна гээд татвартай болгосон Удахгй ард түмний дийлэнх олон цахилгаан машин унаж эхэлбэл МАН-н засгийн газар хотыг хөгжүүлэхэд энэ машинд татвар зам ашигласаны төлбөр ноогдуулбал их мөнгө олон гээд гаргасан шийдвэрээ өөрчилнө ёстой итгэл алга 2016 онд УИХ-д ялсан мөрийн хөтөлбөрийн эсрэг ажилладаг ард түмнээ хэлмэгдүүлэх дуртай намын засаг даргын үг бол хуурамч

Avatar

Зөв зүүлийг дэмжих хэрэгтэй 2017-08-22 119.40.97.94

Энэ цахилгаан машин авна гэж бодож байгаа Хотоос сайн дэмжиж эхэлж байх шиг байна Цаашид цэнэглэх станнцуудыг нь олон болгож өгөөрэй

Avatar

Яаж цэнэглэдэг юм. 2017-08-22 202.179.26.46

"цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулж" гэж байх юм гар утас шиг зүгээр гэртээ цэнэглэж хоноод өглөө нь унаад явж болдоггүй эд байх юм уу

Avatar

зочин 2017-08-22 122.201.28.7

энэ хөдөөх эр дандаа хачин юм ярих юм дугаарын хязгаарлалт зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэнээ цахилгаан хөдөлгүүртэй ч гэсэн зам ашиглаж замаар л явна биз дээ зам ашигласан бол татвараа төлж л таарах байлгүй дугаарын хязгаарлалт бол хөдөлгөөнд оролцож буй машин тоог бууруулах з б арга хэмжээ цахилгаан машин орж ирлээ гээд нийт машин тоо буурахгүй түгжрэл арилахгүй л байлтай

Avatar

Зочин 2017-08-22

Хотын даргаа хашаааны хэдэээ цэгцэлж амжаагүй байж хөдөөнийхөнийг оруулж болохгүй шүү гэр хорооллыг жинхэнэ утгаар нь дахин төлөвлөж хотыг утаанаас нь салгаарай

Avatar

Зочин 2017-08-22

Бат-үүл хогийг бодвол сэтгэлээсээ хотын төлөө юм хийж байгаа хүн гэж бодoж байна уул нь би Батболдод дургүй лд гэхдээ одоо бол дэмжиж байна сүүлийн 20 жилд энүүн шиг сэтгэлтэй дарга байгаагүй шүү

Avatar

Зочин 2017-08-22

Хотод ганц ажил хийж байгаана хотын дарга Батболд УИХ засгийн газрын гишүүд юу хийж байна Амаараа худлаа бүлт бүлт том юм ярьж хуулийн өөрчлөлт гэж байхаар хотын дарга шиг нүдэнд харагдахаар ганц ч болтугай ажил хиймээр байндаа эрхэм гишүүдээ

Avatar

Зочин 2017-08-22

Хорооллын эцсийн зам маш гоё болсон байна лээ урд нь бол үнэхээр лайны зам нүх тойрч хоорондоо мөргөлдчих гээд байдаг бсан ядаргаатай зам байсан одоо тэрүүгээр явахад амар болсон түгжрэл ч багатай хорооллын ооршин суугчийн хувьд баярлалаа гэж хэлмээр байна

Avatar

Зочин 2017-08-22

Энэ хүнийг зурагт радиогоор бага гардаг ямар ажил хийсэн юм бэ гэх мөртлөө зассан зам нээсэн гудамжаар нь зугаалж чөлөөлсөн замаар нь гэрлүүгээ товчилж харьж байх жишээний хүн муулахаасаа өмнө амьдралд ойрхон ажлууд дээр энэ хүний хийсэн ажлууд их бий амбиц багатай болхоор тв реклам хийлгэж улсын мөнгийг батүүл шиг зүгээр үрдэггүй л хүн дээ

Avatar

Зочин 2017-08-22

Батүүлээс Батболд нь дээр шүү

Avatar

Зочин 2017-08-22 124.158.79.169

ХӨДӨӨНИЙХ Ч ГЭСЭН БАТУУЛИАС ХАВЬГҮЙ ДЭЭР ЮМ

Avatar

Зочин 2017-08-22

Та нар хар будаг бүү цац Батүүл улсынхаа ар талыг бодолгүй мөнгө цацаж цэцэг тарьсан Батболдод тийм мөнгө хаана байна Араа бодож арзганалд Мөнгөтэй хүн байвал би метро барья гээд гараад ирээч харъя л даа

Avatar

Зочин 2017-08-22

салга үүл цаашаа иргэд аан-г дарамталж ногоон уут цэцэг навчаар өрөнд ортол хуссан ман- ы үлдээсэн алга дарам газрыг гишгэх газаргүй болтол барилга барьсан

Avatar

Зочин 2017-08-22

Su batbold zasgiin gazrin towshind oikgoltsoj buh ajlaa zasgaar demjuulj chaddag hed heden tom guur tawih ajil ehellee Sn shudarga shunalgui leader

Avatar

Зочин 2017-08-22

Энэ удаагийн хотын удирдлага хийж байгаа ажил нь гэрлийн хурдаар яваад бна

Avatar

Зочин 2017-08-22

Batbold oos umnu UB hot hogond daragdsan haranhui zam n gej tam bolson songuuli bolohoor l neg nuhuj tsoilddog nogoon baiguulamj gej bhgui shoroo bosson hot baisan shdee Odoo bgaa niisleliin ungu turh bol yaltchgui Batbold iin hiisen ajil

Avatar

Зочин 2017-08-22

ediin zasagt nogoon gerliig Batbold l garganadaa

Avatar

Зочин 2017-08-22

таныг дэмжиж байгаа шүү Зөв бодолтой зөв улс төрч шүү

Avatar

Зочин 2017-08-22

Боловсролтой тулхтай хотын дарга бидэнд хэрэгтэй танийг дэмжиж байна

Avatar

Зочин 2017-08-22

Vrgelgljuulen hiigeerei heleh ug hiisen bvteesniin msonsmoor bn Demjij bgaa shvv

Avatar

Зочин 2017-08-22

zuv demjij bn saihan zuils yrij bnshu niigemd hergtei zuiliig olj harjee bid itgel huleelgej gargah l uldlee

Avatar

Зочин 2017-08-22

egel daruu toriiin hvnii uhaanaar yarij bn da ternees bish ene hvnii yaria bol hiiswer moroodol yaridag hvmvvsees oor gedgiig negt gerchilej bui met sanagdalaa

Avatar

Зочин 2017-08-22

Улаанбаатар хотын дарга мэдлэгэтэй боловсролтой хүмүүсээр хүрээлүүлжээ

Avatar

Зочин 2017-08-22 27.123.214.125

Pyaldaga

Avatar

Зочин 2017-08-22

Niislelchuud odoo l gartsiig olj gargalgaag heregjuulj baina hamtdaa hogjin devshi

Avatar

Зочин 2017-08-22

Улс орны хөгжил цэцэглэлт хотындарга аас хамаарна Батболд үнэхээр ажил хийж чадаж байгаа хүн шүү

Avatar

Зочин 2017-08-22

Нийслэлчүүд бид олон жил гундаж гутарч ханалаа одоо таньтай хамт хөгжих цаг иржээ дэмжиж байгаа шүү

Avatar

Зочин 2017-08-22

Нийслэл нэг жилийн хугацаанд маш олон бүтээн байгуулалт хийлээ үнэхээр баяртай байна

Avatar

Зочин 2017-08-22

Улаанбаатар хот нэгхэн жилийн дотор хөгжихгүй шүү дээ та нар яагаад юм ойлгохгүй байна аа үнэндээ энэ хотын мэр –ыг өмөөрч байгаа юм биш Харин энэ хүнийг ойлгож байна маш олон хүний шүүмж байгаа харин олны санал бодлыг сонсож тэр шийвдэрийг гаргах нь зөв

Avatar

Зочин 2017-08-22 167.114.238.98

Боловсрол мэдлэг чадвар гэр бүл төрд ажилласан туршлага гээд Батболд – д давуу тал ихтэй их хөдөлмөрч аж ахуй ч ийм хүн нийслэл хотын бүтээн байгуулалт өмнөхөөсөө илүү өнгө үзэмжтэй л байна

Avatar

Зочин 2017-08-22 167.114.238.98

С Батболд дарга нийслэл хотыг хөгжүүлж байна

Avatar

Зочин 2017-08-22 103.9.90.130

Бат Үүл бол бол ёстой нийслэлийг самарсан хүн үнэндээ Харин Батболд дарга муу хэлүүлсэнч ажлаа хийгээд л байгаа

Avatar

zochin 2017-08-22 202.9.41.105

ene zasag darga er ni ervvl vv hezee orj ireh mashin bee naad zvvn erggvldeggvi zahiramjaa ergen haraachee odoo surguuli tsetserleg orohoor boon yum bno doo iimch zasagtai bh gej hotiin hvneer l udirduulmaar bna

Avatar

Зочин 2017-08-22 202.21.124.21

Дугаарын хязгаарлалт уйлчлэхгуй гэдгээ найдвартай баталгаажуулж нотариатаар батлуул тэхгуй бол 2 машинаа зараад цахилгаан машин авчдаг дарга нь оорчлогдоод хучингуй болчвол гай унэн хэцуу тамтагийн орон шуу

Avatar

Зочин 2017-08-22 202.21.124.21

Цахилгаан машин оруулж ирдэг газар бнуу яаж цэнэглэдэг юм бол мэдээлэл огооч

Avatar

Зочин 2017-08-22 103.26.195.211

Батболд Nissan leaf-ийг оруулж ирж байгаа компанаас [Хориотой Үг] авч ийм захирамж гаргаж бна гэж би хардаж бна Яахаараа татвар дугаарын хязгаарлалтаас чөлөөлдөг юм @

Avatar

AA 2017-08-22 202.21.114.74

Яагаад ийм [Хориотой Үг] юм бээээ Тэр машин чинь явж байгаа учир замын элэгдэл хорогдолтонд нөлөөлнө замын түгжрэлд нөлөөлнө Хөнгөлөх ёстой зүйл бол агаарын бохирдол болон бусад холбогдох татвар л байх даа

Avatar

зочин 2017-08-22 203.91.118.50

сансрын шийдвэр гаргах юм аа ккк

Avatar

Зочин 2017-08-22 27.123.214.116

Яагаад ингээд юм эсрэгээ яваад бна аа уг нь бол түгжээ бөглөөгөө бууруулхын тулд зам гүүр орц гарцаа янзалж хотоо тэлж ядаж авто захуудаа гаргаж төвлөрлыг сааруулж бүтээн байгуулалтаа хийгээд 2 жилийн дараа дугаарын хязгаарлалтыг цуцална гэх бсан бус уу гэтэл одоо улам ховрын бараа шагнал болгоод хаячихлаа түй чорт эргүүнүүд

Avatar

Зочин 2017-08-22 66.181.165.144

Хүүе ээ 13 машин л байгаа шдээ Приүс маркын машин гээгүй байна Сайн уншиж ойлгооч ээ

Avatar

Зочин 2017-08-22 49.0.171.43

tegeed yagaad priusiin tatvariig nemsen yum benzin baga zartsuuldag utaa barag gardaggui sain mashin shu de

Avatar

иргэн 2017-08-22 43.228.128.146

бүрэн цахилгаан машин гэж байна шдээ [Хориотой Үг] сэтгүүлч

Avatar

gaga 2017-08-22

Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна Энийг ойлгохгүй юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж