СХД-ийнхэн Г.Мөнхбаярыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

СХД-ийнхэн Г.Мөнхбаярыг буруутгав

Сонгинохайрхан дүүргийн хэсэг иргэн хотын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн байгуулаад байгаагаа мэдэгдлээ.  Тэд  энэ талаараа хотын мэр  Г.Мөнхбаярт хандаж шаардлага хүргүүлж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын асуудал , ИТХ-ын хоорондын хэрүүл тэмцлээс болж иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байгаа нь Г. Мөнхбаярын удирдлагатай холбоотой гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хороод, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Тэрбишдавга, Г.Мөнхбаяр зэрэг хүний фракцын дагуу хэд хэд хуваагдаад байгаа гэнэ.  Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг гурван удаа Засаг даргаа сольсон нь Г.Мөнхбаярын бодлого гэнэ. Г.Мөнхбаярын гаргасан шийдвэрт итгэх үү, эсвэл ИТХ-ын шийдвэр нь хүчинтэй юу. Үүнд хариулт авахын тулд хороодуудын төлөөллүүд нэгдэж  “Хотын эрх ашгийг хамгаалах " хөдөлгөөн байгуулаад байгаа нь энэ юм байна. Энэ хөдөлгөөн нь цаашид ард иргэдийнхээ хөндөгдөж байгаа эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах гэнэ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж