100 тарвага шилжүүлэн нутагшуулжээ | News.MN

100 тарвага шилжүүлэн нутагшуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

100 тарвага шилжүүлэн нутагшуулжээ

100 тарвага шилжүүлэн нутагшуулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа зуслан орчмын суурьшлын бүсэд тоо толгой нь цөөрч, тархац нутаггүй болсон тарвагыг шилжүүлэн нутагшуулах ажлыг зохион байгуулсан байна. Энэ оны тавдугаар сараас эхлэн Шарга морьт, Хуурайн мухар, Найрамдал, Баянголын ам, Майхан толгой зэрэг зуслангийн бүсээс нийт 5 удаа  100 толгой тарвагыг технологийн дагуу барьж, суурьшлын бүсийн гадна буюу өмнө нь тарвага амьдарч байсан тархацтай нийслэлийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулжээ.

Тарвага нүүлгэн суурьшуулах  ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд тарвага шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтдаа авч ажиллах юм байна.

Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрийн тарвагыг устахаас сэргийлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд зуслангийн бүсэд иргэдтэй ойр нутаглаж байгаа тарвагыг байгальд нь шилжүүлэн нутагшуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах гэнэ.

Д.ЦЭЭЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-22 192.42.116.16

Зөв зөв

Avatar

Зочин 2017-08-22 202.70.42.110

good job

Avatar

Зочин 2017-08-22 202.179.18.49

Маш сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж