“Энэ зохицуулалт туршилт биш”

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

“Энэ зохицуулалт туршилт биш”

“Энэ зохицуулалт туршилт биш”

Наймдугаар сарын 15-наас эхлэн Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн тийш эргэхгүй зохицуулалт хийсэн. Уг зохицуулалт түгжрэлийг бууруулж чадаж байгаа эсэхийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүүгээс тодрууллаа.


-Түгжрэлийг бууруулах үүднээс Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн тийш эргэхгүй байхаар зохицуулсан.  Энэ зохицуулалт хэр зэрэг үр дүнтэй байна вэ?

-Наймдугаар сарын 15-наас эхлээд долоон уулзвараар зүүн тийш эргэхгүй байх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ бол авто замын тэмдэг тэмдэглэгээг өөрчилсөн гэсэн үг юм. Үүнийг дэмжиж байгаа нэг хэсэг байхад, эсэргүүцэж байгаа нь ч бий. Бид бүтэн жилийн турш судалгаа хийсэн. Ингээд замын тэмдэглэгээг өөрчлөхөөр болсон. Өнөөдөр энэ шийдвэр долоо дахь өдрөө хэрэгжиж байна. Иргэд нэлээд хэвшиж байна. Ганц нэг туслах замуудад түгжрэл үүсч байгааг үгүйсгэхгүй. Бид түгжрэлийг бууруулах ажил зохион байгуулаад явж байгаа. Цаашид түгжрэлтэй байдаг хэсгүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Тухайлбал, 100 айл, Нарантуул зах, Энхтайваны гүүр, Бөхийн өргөөний хэсэгт асуудал бий. Тиймээс үе шаттайгаар цэгцэлж янзлах болно. Иргэд тайван амгалан байж, бидний ажлыг дэмжээсэй гэж хүсч байна. Яагаад гэхээр зүүн эргэхгүй болсноос хойш нийтийн тээврийн зорчих хугацаа 20-30 минутаар богиноссон.

-Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэхгүй гэдэг шийдвэр хэдий хүртэл үргэлжлэх вэ. Цаашид хугацаагүй үргэлжлэх юм уу?

-Одоо бол түгжрэлийн үе эхэлчихсэн. Өнөөдрийн замын хөдөлгөөний эрчмийг жилийн өмнөхтэй харьцуулахад 50 хувь буурсан. Ер нь Гадаад хэргийн яамнаас Бөхийн өргөө хүртэл автомашин вагон шиг цувардаг байсан. Одоо бол энэ зам чөлөөтэй болсон. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын 1-нд одоо байгаа замын хөдөлгөөн 10-хан хувь нэмэгдэнэ. Тэгэхээр Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэхгүй байх шийдвэр туршилт биш. Замын тэмдэглэгээг өөрчилсөн асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж