АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэлсний дараа даваа гаригт Азийн хөрөнгийн биржүүдэд савлагаа үүсчээ. Японы Nikkei 225 индекс даваа гаригт 0.37 хувиар унасан бол Солонгосын “Kospi” 0.09 хувиар буурчээ. Харин Хонгконгийн “Hang Seng” индекс 0.52 хувь, Шанхай, Шеньжений биржүүд 024-0.41 хувиар өссөн байна.
АНУ нь Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилтыг наймдугаар сарын 21-ээс 31-ны хооронд явуулах юм. Хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян хүчтэй эсэргүүцэж, Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцаддаг юм. Түүнчлэн Пхеньян баллистик пуужингаа Гуам арлыг чиглүүлэн АНУ-ын үйлдлийг ажиж байгаа нөхцөлд Сөүлтэй хамтарсан цэргийн сургуулилт өндөр эрсдэл дагуулж байна.
Эх сурвалж: CNBC
Б.ТУЯА