Өвөрхангай аймагт болж буй Залуучуудын УАШТ-ийг залгаад ахмадынх болох нь. Үе үеийн ахмад хөлбөмбөгчдийг сурталчлан таниулах, тэднийг спорттой нь байнгын холбоотой байлгаж, хөлбөмбөгийн хөгжилд хамтран ажиллах, эрүүл мэндийг нь бэхжүүлэх зорилготой тэмцээн энэ сарын 26-29-нд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн зааланд болно. Уламжлал болгон зохион байгуулагддаг УАШТ 37-42, 43-48, 49-53, 55-гоос дээш гэсэн таван насны ангилалд болох юм.
С.Цэлмэг