Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/-ийн Дэд сайд Б.Энхбаяр өнөөдөр Олон улсын валютын сангийн техник туслалцааны багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Талууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад ОУВС-ийн Хууль эрх зүйн газрын Ахлах зөвлөх Мариан Сесилиа, ОУВС-ийн Ази номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ үйл ажиллагааг хариуцсан хуулийн зөвлөх Клайв Скотт, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны СМА-ны ажилтан Т.Дуламсүрэн болон ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, ГЭХАГ-ын мэргэжилтэн Б.Энхмаа нар байлцав.
Эх сурвалж: ХЗДХЯ
Зочин 2017-08-21 202.179.24.43
Хонконг Сингапур Швейцар зэрэг орнууд мөнгийг хяналтгүй оруулж байж санхүүгийн ТӨВ болсон Орж ирсэн мөнгийг хууль бус зүйлд зарцуулахгүй байхад л хяналт хэрэгтэй Хөгжилтэй орнууд мөнгөө өөр тийш урсахаас болгоомжилох татвар авах зорилгоор энэ систем нэвтрүүлж байгаа нь манайд ашиггүй Бүх санхүүгийн мэдээлэлээ алдаж байгаа юм Энэ талаар манай улс сайн бодох хэрэгтэй
eee 2017-08-21 66.181.160.62
ene lalariig suudalaasaa buunguut shuud shorond hiij hoshnogduulj amitan bolgoh heregtei
Дорж 2017-08-21 103.229.123.28
Төсөл хэрэгжүүлнэ гээд л мөнгө тонших л санаа байна даа Цаадуул чинь манайхантай л адилхан мөнгө хийх л зорилготой ш дээ