Олон улсын валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Олон улсын валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Олон улсын валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/-ийн Дэд сайд Б.Энхбаяр өнөөдөр Олон улсын валютын сангийн техник туслалцааны багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Талууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад ОУВС-ийн Хууль эрх зүйн газрын Ахлах зөвлөх Мариан Сесилиа, ОУВС-ийн Ази номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ үйл ажиллагааг хариуцсан хуулийн зөвлөх Клайв Скотт, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны СМА-ны ажилтан Т.Дуламсүрэн болон ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, ГЭХАГ-ын мэргэжилтэн Б.Энхмаа нар байлцав.

Эх сурвалж: ХЗДХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж