Манай улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийн тэргүүлж байна. Тодруулбал, Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын өвчлөлийн бүтцийг авч үзвэл, 39.1 хувь нь элэг, 14.7 хувь нь ходоод, 7.7 хувь нь умайн хүзүү, 7.2 хувь нь уушги, 6.6 хувь нь улаан хоолой харин үлдсэн хувийг нь бусад төрлийн хорт хавдар эзэлж байна.
Иймээс иргэдийг болзошгүй хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, эмчлэх нь чухал болоод байгаа энэ үед Хавдар судлалын үндэсний төв, “Улаанбаатар төв ротари” клубтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд манай улсад эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэлт, үзлэг шинжилгээний зориулалттай авто машин буюу “Мобайл” клиник автомашин оруулж ирэхээр болсон байна.
Энэ хүрээнд, эмч мэргэжилтнүүдийг гадаадад сургах, дадлагажуулах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр хамтран үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН
Холбоотой мэдээ