Нийтлэлийн мөрөөр тайлбар өглөө

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Нийтлэлийн мөрөөр тайлбар өглөө

“Ардын эрх” сонины өчигдрийн ду­гаа­рын “С.Баяр өвдөөгүй юм биш үү?!” нийт­лэлд дурдагдсан зарим нэг барим­тын мөрөөр Засгийн газрын Хэвлэл, мэдээл­лийн албанаас тайлбар өгснийг уламжилж байна.

 Уг тайлбарт  “Их өр тэглэхэд Фрийнд­лан­даас  зээлсэн  мөнгийг Н.Энхбаярт авч өг­сөн, Оюутолгойн ордын хөрөнгө оруу­лагчдыг  С.Баяртай ойлголцуулахад  С.Бат­болд үүрэг гүйцэтгэсэн,энэ ойлгол­цол Фрийдландад 200 сая ам орчим  долларын өртөгтэй туссан гэх мэтээр цуу яриа бий ” гэж огт үндэслэлгүй, ямар ч баримт нотолгоогүй  юмыг сэтгүүлч таамаг төдий, илт гуйвуулсан утгаар олон нийтийг төөрөгдүүлэх захиалгатай нийтлэл бичсэн байна. Ийм тул үүнийг залруулж дээрх үйл явдлуудын амьд гэрчүүд нь байгаа учир үнэн зөв мэдээллийг хүргэнэ үү гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас хүсэж байна. “Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэх үед өнөө­гийн Ерөнхий сайд С.Батболд нь Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан бөгөөд ажил, үүргийнх нь хуваарьт дээрх  гэрээ хэлэлцээрийн ажилтай шууд хамааралгүй байсан тул огт оролцоогүй болно.Түүнчлэн Их өр тэглэхэд Айвенхоу майнз компаниас авсан зээлийн үйл явцыг Сангийн яам дангаар хариуцан гүйцэт­гэсэн, тухайн үеийн Гадаад хэргийн дэд сайд С.Батболдын оролцоо огт байгаагүй  болно” гэж Засгийн газрын зүгээс мэдэгдлээ.

 Өнөөгийн хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболдод  Тавантолгойн нүүрс­ний ордын тодорхой хувийг эзэмшигч “Энержи Ресурс” компанийнхан хадаг барин орсон бололтой, хэрвээ тийм бол тэд  эрх ашиг нэгтэй байж таарна”  гэх мэтээр  огт болоогүй юмыг санаанаасаа зохиож бичсэн нь сэтгүүлчийн ёс зүйг зөрчиж хэн нэгний захиалгаар хүний нэр төрд халдсан хэрэг гэж үзэж байна.  Ерөнхий сайд С.Батболд нь Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах асуудлаар эрх, үүргийн дагуу санал, санаачилга гарган ажиллаж байгаа ч уг ордын 4 хувийг эзэм­шигч “Энержи Ресурс” компанитай ямарч хамааралгүй бөгөөд түүний хувь, хувьцааг эзэмшдэггүй болно” гэсэн байна.

 “Ардын эрх” сонин үндэс нотолгоогүй, та­­шаар­сан баримттай,  ойлголтын зөрүү­тэй нийт­лэл хэвлүүлсний улмаас хүний нэр төрд халдаж сөргөөр нөлөөлсөн бол хүлцэл өчье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж