Автобусны утааны тортогжилтын байдалд хяналт шалгалт хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Автобусны утааны тортогжилтын байдалд хяналт шалгалт хийгдэж байна

Автобусны утааны тортогжилтын байдалд хяналт шалгалт хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дугаартай захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 онд хийх хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний том оврын багтаамж бүхий автобуснаас ялгарах утааны тортогжилтыг бууруулах, Монгол Улсын “Автотээврийн тухай”, “Агаарын тухай” хуулиудын хэрэгжилт, техникийн бүрэн бүтэн байдал, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Тээврийн газартай хамтран 2017 оны наймдугаар сарын 1-4, 15-ны өдрүүдэд шугам замд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 17 аж ахуйн нэгж, байгууллагын 434 том оврын багтаамж бүхий автобус хамрагдсан бөгөөд тэдгээрийн 180 автобусны утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээ нь “Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014:2009 улсын стандартын 5.2-т заасан хэмжээнээс хэтэрсэн байсан тул илэрсэн зөрчлийг арилгуулах, техникийн үйлчилгээ, тохиргоо хийж, 08 дугаар сардаа багтаан техникийн хяналтын үзлэгт хамруулах талаар 15 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, “Зөрчлийн тухай” хуульд заасны дагуу 4 аж ахуйн нэгжид тус бүрд нь 150.0 мян.төг /нийт 600.0 мян.төг/-ийн торгууль ногдуулж, барагдуулав.

Аж ахуйн нэгж, байгууллагууд зөрчлийг арилган техникийн хяналтын үзлэгт хамруулж байгаа бөгөөд 42 автобус хамрагдсанаас 41 автобус үзлэгт тэнцсэн дүнтэй байна. Гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж