Өнгөрсөн долдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Засгийн газар чөлөөлсөн билээ.
Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.
Харин өнөөдөр тус хэргийн шүүх хуралдаан Захиргааны хэргийн шүүхэд болж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы талд шийдвэр гарчээ. Засгийн газар солигдсоноос хойш халаа сэлгээ хамгийн их хийгдэж байгаа тус яам шүүхийн шийдвэрийг биелүүлж, Төрийн нарийн бичгийн даргаа хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ