2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 592,826 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.51 хувиар өссөн бол ‘Дархан хүнс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,429 ширхэг үнэт цаас 2,070,673,740 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 6,000 ширхэг ЗГҮЦ-ыг 592,950,000 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 933.25 нэгж болж 0.84 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,721,762,818,236 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж.: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ