ОХУ-ын Красноярск хотноо нэгдүгээр сарын 27-30-нд “Мюнхен-72”, “Монреаль-76” олимпийн наадам, ДАШТ, “Дэлхийн цом”-ын аварга Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран-при” олон улсын тэмцээн болно. Үүнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Наранбаатар, Д.Цогтбаатар, Г.Амархүү, БНомин, С.Батболд, 60 кг-д Э.Ням-Очир, Г.Мандахнаран, Б.Хаш-Эрдэнэ, Х.Ундрахбаяр, Т.Түвшинтулга, Б.Нэмэхбаяр, 66 кг-д Г.Идэрхүү, П.Өнөрбат, Т.Даваахуяг, 74 кг-д Б.Номиндалай, М.Мэндсайхан, 84 кг-д П.Өсөхбаатар, Д.Хүдэрбулга, 96 кг-д Я.Алтантулга, Ч.Батчулуун нар өрсөлдөхөөр болжээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Ганчимэг, Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Сумъяа, С.Бямбацэрэн, 63 кг-д О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, Т.Мөнхтуяа, 72 кг-д О.Бурмаа, Б.Оюунсүрэн нар хүч үзнэ. “Алтан гран-при”-д Олон улсын шүүгч Л.Болормаа, Х.Ганболд нар ажиллах юм.
С.Цэлмэг