Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ

Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ

Төв Аймгийн Прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403, 415, 417 дугаар ангийн дарга, тоо бүртгэл хариуцсан ажилтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Хорих 403 дугаар ангийн дарга, хурандаа П.Мөнхгэрэл, Хорих 415 дугаар ангийн дарга, хошууч Г.Амгаланбаатар, Хорих 417 дугаар ангийн дарга, хурандаа Ч.Энхбаатар болон, тус ангиудын тоо бүртгэлийн байцаагч нар оролцсон байна.

Хамтарсан зөвлөгөөнөөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан “Хоригдлын хөдөлмөр, түүний нөхцөл”, 216 дугаар зүйлд заасан “Хоригдлыг хөдөлмөрт гаргахыг хориглох”, “217 дугаар зүйлд заасан “Хоригдлыг хорих ангийн гадна хөдөлмөрлүүлэх”, ял эдлүүлэх чиглэлээр Прокуророос авах зөвшөөрөл, бүрдүүлэх материал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлд заасан “Хорих ял эдлүүлэх, хорих ангийн дэглэм зэрэглэлийг өөрчлөхөд анхаарах асуудал”, Улсын ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/64 дугаар тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар” сэдвээр тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Аварзэд сургалт явуулж хэлэлцүүлжээ.

Мөн тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалтай уулзалт хийж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж байгаатай холбогдуулан хоригдлуудаас гаргаж буй санал хүсэлтийн талаар танилцуулж, хоригдлуудыг хугацааны өмнө тэнсэн суллахтай уялдуулан ялын тооцоог хэрхэн бодох талаар санал солилцож нэгдмэл ойлголтод хүрсэн байна.

Эх сурвалж: ШШГЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж