Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар албаны хүмүүсийн хамт 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа. Тус сургууль нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах орчинг бүрдүүлж, үүдний шат, довжоо, 00 өрөөг тохижуулах засвар хийж байна. Энэ үеэр 16 дугаар сургуулийн захирал Ц.Пүрэвжаргал хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар сургуулийн засварын ажил 80 хувьтай байна. Бид дээрх засвараас гадна энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих орчинг бүрдүүлэх чиглэлд нэг ангийг “Хүүхэд хөгжлийн танхим” болгон тохижуулж байна. Өнгөрсөн жил дүүргийн хөрөнгө оруулалтаар дээвэр, сантехникийн засвар бүрэн хийгдсэн. Ирэх жилүүдэд сургуулийн гадна фасадыг засварлачихвал бидэнд өөр хүндрэл байхгүй. Манай сургууль хүүхэд хөгжүүлэх чиглэлд БСШУСЯ-ны сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр санхүүжилтийн хүрээнд иж бүрэн цахилгаан хөгжимтэй болсон. Одоо хүүхдүүд маань цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулаад тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна” гэлээ. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуульд дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны 1500 гаруй хүүхэд суралцах ажээ.
Эх сурвалж: СБД
Холбоотой мэдээ