13 жилийн дараа бөгж нь “ургажээ”

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

13 жилийн дараа бөгж нь “ургажээ”

13 жилийн дараа бөгж нь “ургажээ”

Модноос мөнгө ургадаггүй ч луувантай хамт алмаз урган гарч ирсэн тохиолдол саяхан гарчээ.

84 настай Мэйри Грэмс гэх эмэгтэй 2004 онд Канадын Альберта мужид байрлах өөрийн тариалангийн талбайд хуримын бөгжөө алга болгожээ.

Тэрээр бөгжөө алга болгосноос хойш хэдэн өдөр эрэл, сурал болж тариалангийн талбайгаараа хайсан болов ч олдоогүй тул шинэ бөгж авсан байна.

Харин саяхан буюу энэ явдлаас 13 жилийн дараа түүний бэр охин бөгжинд нь хавчуулагдан ургасан лууванг тариалангийн талбайгаас татаж гаргасан байна.

Мэйри Грэмс “Бөгжөө олсны дараа бүгд инээлдэж үнэхээр олчихлоо гэж үү хэмээн итгэж чадахгүй байсан” гэжээ.

Бөгж нь алмазан шигтгээтэй, лууванг хуваан зүүж үзэхэд түүнд одоог хүртэл яг таарч байсан байна.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж