Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийн 3 дугаар уулзалт 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Уулзалтад монголын талыг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд, БНСУ-ын судлаачдыг Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн /KIEP/-гийн дэд ерөнхийлөгч Ли Жэи Ионг нар ахлан оролцож, судалгааны ажлын явцын талаар харилцан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-ын судлаачдыг хүлээн авч уулзаж, судалгааны ажлын явц, болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцов.
Хамтарсан судалгааны багийн дараагийн уулзалт 9 дүгээр сарын 21-ний өдөр Сөүл хотноо болно.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ