Пентагонд хакерууд халдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Пентагонд хакерууд халдлаа

Үл таних этгээдүүд Пентагоны цахим
сүлжээнд халдсан тухай BBC мэдээлсэн байна. Энэ үйл явдал Батлан
хамгаалах яамыг төдийгүй Цагаан ордныг хүртэл доргиогоод авлаа. Үүнтэй
холбогдуулан Ерөнхийлөгч Барак Обама хорон санаатнуудын үйл ажиллагааг
яаралтай таслан зогсоож, гэмт этгээдүүдийг хурдан шуурхай баривчлах
даалгавар өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хакерууд
эхлээд Пентагоны сүлжээнд вирус оруулж, дараа нь мэдээллийн үндсэн санд
нэвтэрсэн аж. Тус санд цэргийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл болон
онц чухал нууц баримтууд байв. Үүний улмаас хакеруудын гарт Америкийн
цэргийн 500 гаруй албан хаагчтай холбоотой бүх мэдээлэл ороод байна.
Тэдний дунд Пентагоны өндөр албан тушаалтнуудын мэдээлэл ч мөн байгаа
гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж