У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

МАН-ын Удирдах зөвлөл наймдугаар сарын 16-ний өдөр хуралдсан. Энэ хуралдаанд МАН-ын удирдлагууд зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндсөн юм. Мөн хуралдаанд Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо энтертаймент” студийн найруулагч Х.Баатартай ярилцсан видеоны талаар ч хөндөгдсөн байна. Хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон учраас ажлаа өг, Ж.Эрдэнэбат мэргэжлийн бус Засгийн газар бий болгосон учраас ажлаа өг гэж, би Шадар сайдын ажлаа өгч байна, эргэж албан тушаалгүй болж байгаад үзэлцье” гэх яриа гарсан талаар хэвлэлээр мэдээлж байсан.

Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт Шадарын сайдын ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байна. Энэхүү өргөдөлд,

“Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургуйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна.

Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашид ч тэмцэх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж