СХД 32 хороотой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

СХД 32 хороотой боллоо

Нийслэлийн хэмжээнд 132 хороо ирэх гуравдугаар сарын 1 гэхэд дахин 20-оор нэмэгдэх нь. Шинэ хороодыг байгуулахаар хотын төсвөөс 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн шинээр нэмэгдэх хороодынхоо хилийн зэсийг шинэчлэн тогтоожээ. Тус дүүргийн хүн амаас шалтгаалан долоон хороо ирэх сарын 1 гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлэх бололтой. Ингэснээр 25 хороотой байсан тус дүүрэг бүл нэмж, 32 хороотой болох юм байна. Шинэ хороодыг бүрдүүлэхдээ байшин хорооллыг гэр хорооллоос ялгахаар тусгажээ. “Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүрэхийн дээр шуурхай ажиллах бололцоог бүрдүүлнэ” гэж тус дүүргийн Засаг даргын орлогч Р.Дагва хэллээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж