Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист наймдугаар сарын 22-26-нд болох бол дараа нь жүдочид мөн Дэлхийн аваргад өрсөлдөнө.
“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монгол Улсын шигшээ багийнхан маргаашнаас /2017.08.22/ Унгар улсыг зорих гэж байна. “Говь” спорт цогцолборт үндсэн бэлтгэлээ базаасан жүдочдын түрүүч болон албаны хүмүүс энэ долоо хоногт багтан тэмцээн болох газарт тус тусын ээлжит нислэгээр очино.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болно.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй 7 жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчнаа сойж байгаа.
Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүнийг зарласнаас хойш эмэгтэйчүүдийн нэг жинд өөрчлөлт орсон байна. 70 кг-д өрсөлдөхөөр тодруулаад байсан Б.Хулан бэртсэн тул түүний оронд холимог багийн төрөлд оролцохоор бэлтгэлд хамрагдаад байсан Ц.Наранжаргалыг барилдуулахаар шийджээ.
“Женко” клубийн тамирчин Б.Хулангийн хувьд 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 70 жинд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн юм.
Дэлхийн аваргын үеэр зохион байгуулах холимог багийн төрөл “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ-ийг тус өөрчлөлтийн дагуу явуулахаар болсон. Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д болох юм.
“Рио-2016” олимпийн наадмаас хойш зохион байгуулагдаж байгаа хамгийн том, чухал тэмцээн болох дэлхийн аваргад өрсөлдөх жүдочдыг Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням удирдаж, дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар ажиллана. Шүүгчдээс Олон улсын шүүгч Т.Энхцэцэг дэлхийн аваргыг дэнсэлнэ.
ДАШТ-Д ӨРСӨЛДӨХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Эрэгтэй
- 60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин
- 66 кг: Ганболдын Хэрлэн
- 73 кг: Ганбаатарын Одбаяр
- 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
- 90 кг: Гантулгын Алтанбагана
- -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
- +100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр
Эмэгтэй
- 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
- 52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
- 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
- 63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
- 70 кг: Цэнд-Аюушийн Наранжаргал
- +78 кг: Баттулгын Мөнхтуяа
Жүдочдын бэлтгэлийн үеийн гэрэл зургийг сонирхоно уу (“Говь ресорт” спорт цогцолбор)
Б.ЭНХ
Зочин 2017-08-21 27.123.214.2
Naranjargal todorch chadaxgui baisaar baigaad daraagiin uye ni garaad irj dee
зочин 2017-08-21 66.181.179.117
Учир авцалдаагуй юм бичих юм ХУЛАНГИЙ ОРОНД Насанжаргал челеет байснаа жудо болоод явчих юм
MGL 2017-08-21 103.229.178.2
Oligtoikhon 78-d uzekh busgui olddoggui l yum baikh daa
Зочин 2017-08-21 202.9.42.209
Н Түвшинбаяр одоо ахэрэггүй дээ Ө Дүүрэнбаярдаа боломж олго
Зочин 2017-08-21 122.201.31.233
[Хориотой Үг] минээ хоёулаа л барилдана ш дээ Чаддаг юм бол Дүүрэнбаяр гараад л ирнэ ш дээ
Зочин 2017-08-21 202.9.42.209
Бааварлаж биш харин хярж мэхэндээ тэсрэлттэй барилдаарай Хүн болгонд медаль авах боломж байна шүү Та бүгд дэлхийд танигдсан хүчтэй бөхчүүд шүү дээ Боломжоо дүүрэн ашиглаарай Та бүгдийнхээ барилдааныг сэтгэл хөдлөн үзнээ Хөгжөөн дэмжигч миний итгэлийг бүү хөсөрдүүлээрэй Эс тэгвээс хэдэн долоо хоног бухимдаад сэтгэл тавгүйрхээд байдаг юм
Зочин 2017-08-21 103.26.193.171
Жүдочиддоо их амжилт хүсье Та нар мундаг шүү
Зочин 2017-08-21 103.229.123.254
ESH KHUURKHII OILGOKHGUY BAYNA UU CHULUUT NI PARIST < JUDO NI BUDAPESTED BOLNO
Зочин 2017-08-21 43.242.242.59
Тамирчиддаа амжилт хүсье Зарим тамирчид маань олон жил барилдлаа одоо ДАШТ-ээс медаль авах цаг нь болж байна Тийм болохоор маш хянуур барилдах хэрэгтэй манай бөхчүүд босоо барилддаг бас хэт дайрч хэнэггүй барилддаг Түүндээ дүгнэлт хйих хэрэгтэй
Teneg 2017-08-21 202.170.71.157
Чөлөөтийн ДАШТ гэж байснаа сүүлд Жүдо болоод явчлаав ойлгосонгүйййййййййййййййййййййй
zochin 2017-08-21 154.20.212.16
Teneg minee neg ulsiin 2 uur hotod barildah yumaa
Zochin 2017-08-21 103.26.193.249
Za sain barildaarai Muu baridval minii zurh savlaad Daralt ihseed stresteed Uur hureh geed baidag yum shuu
Zochin 2017-08-21 103.26.193.249
Muu barildaj namaig bitgii zovoogooroi