Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс оюутны цахим картын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
2017-2018 оны хичээлийн жилд их дээд сургууль, коллежид шинээр суралцах гэж буй оюутнууд энэ сарын 21-25 өдрүүдэд оюутны цахим картаа захиалах материалаа бүрдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Манай байгууллагаас энэ сарын 28-30-ны өдрүүдэд их, дээд сургууль, коллежийн бүрдүүлсэн материалыг буцааж, оюутны цахим картыг идэвхжүүлж олгоно. Их, дээд сургуулийн зүгээс ирэх есдүгээр сарын 1-нээс 5-ны өдрүүдэд оюутнуудад олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
Мөн энэ жил хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнууд оюуны цахим картаа сунгана. Эдгээр оюутнууд энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд их, дээд сургууль дээрээ мэдүүлгээ бөглөж өгснөөр ирэх сарын 1-5 ны өдрүүдэд цахим картаа авах боломжтой болох юм байна. Харин нийт 32 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 13 мянга гаруй оюутнууд оюутны цахим картыг захиална юм.
Сүүлийн гурван жилийн дунджаар шинээр 20 мянга гаруй оюутан оюуны цахим картыг захиалж хэрэглэдэг байна. Нийт 98 мянган оюутан оюутны цахим картыг шинээр авах, сунгах, сэргээх үйл ажиллагаанд хамрагддаг ажээ.
Оюутны цахим картыг нийтийн тээвэрт долоо хоногийн тавар өдөр ажлын өдрүүдэд үйлчлэх бөгөөд цагийн хуваарь гэж байхгүй. Сардаа нийт 22 удаа нийтийн тээврээр зорчих эрхтэй хэвээрээ гэдгийг албаныхан хэллээ.
https://www.facebook.com/news.mn.agency/videos/302920893507260/
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх