Оньсон техник монголчуудаас эхтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Оньсон техник монголчуудаас эхтэй

Манай эриний VIII-XIII зууны үе гэхэд Монголчууд арваад янзын тэрэг хэрэглэх болжээ. Энэ бүх тэргийг хийхэд тухайн цагтаа оньсон ухааны ихээхэн мэдлэг туршлага шаардаж байсан нь гарцаагүй юм. Тэдгээрээс гэрлэг буюу их орд гэр тэргийг XIII зуунд хийсэн нь дэвшилттэй зүйл байлаа. Энэ тэрэг нь өргөөшөө 10.5 м орчим, 22 шар үхрийг нэгэн зэрэг хөллөдөг байжээ. Тэрэгний дугуйн хийц, тэнхлэг бул, хигээс, мөөрийн хэлбэр, тоо хийцийг судалж үзвэл эдэлгээнд бөх байх хамгийн сонгомол хэлбэрийг физикийн мэдлэгт үндэслэн олсон нь илэрхий. "Тэрэгний голд суулгасан чихтэй ширмэн цөн нь яваандаа орчин үеийн машин техникт өргөн хэрэглэгддэг үрлэн холхивчын эх үүсвэр болжээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж