Катарын эрх баригчид Саудын Арабтай дипломат маргаантай байгаагаас тус улсын онгоцыг хилээр нэвтрүүлээгүй байна. Өмнө нь Саудын Арабын эрх баригчид исламын шашны уламжлалт мөргөлийн үеэр Катарын эсрэг бойкотоо түр цуцалж хилээ нээсэн байв. Саудын Араб нь гадны орнуудаас мөргөлчдийг тээвэрлэхээр долоон нислэг гаргасан аж. Гэвч Катарын албаныхан бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар Саудын Арабын онгоцны нислэгийг зөвшөөрөөгүй байна. Катарын эрх баригчид иргэдийн аюулгүй байдалд Саудын Арабыг баталгаа гаргахыг шаарджээ.
Саудын Араб нь Катартай хилээ нээснээр Персийн булангийн зөрчил намжих найдлага тавьж байв. Саудын Араб, Египет, Бахрейн, Эмират зэрэг орнууд Катарыг исламын хэт даврагчдыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаад буруутган өнгөрсөн зургадугаар сард бойкот зарласан юм.
Б.ТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse