ДАШТ: П.Орхон эхний өдөр дэвжээнд гарна

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: П.Орхон эхний өдөр дэвжээнд гарна

ДАШТ: П.Орхон эхний өдөр дэвжээнд гарна

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2017.08.22/ Францын нийслэл Парист эхэлнэ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхлэх бөгөөд чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 23-нд буюу Монголын цагаар лхагва гаригийн /2017.08.23/ 16:00 цагт эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаанаар эхлэх юм.

Эхний өдөр ОУХМ Э.Даваачимэг, А.Батцэцэг, П.Орхон, Г.Уртнасан нар өрсөлдөх бол наймдугаар 24-нд Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор, 25-нд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо, 26-нд гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдана.

ДАШТ-ий хуваарь

Наймдугаар сарын 23

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг

  • 16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
  • 01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 24

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 60 кг, 69 кг

  • 16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
  • 01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 25

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 86 кг, 125 кг

  • 16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
  • 01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 26

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг, 70 кг, 74 кг, 97 кг

  • 16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
  • 01:00 Медалийн төлөөх барилдаан
  • 03:30 Хаалтын ажиллагаа

ДАШТ-д өрсөлдөх МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эрэгтэй 

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
  • 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
  • 65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
  • 70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
  • 74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
  • 86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
  • 97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
  • 125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)

Эмэгтэй

  • 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
  • 53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
  • 55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
  • 58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
  • 60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
  • 63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
  • 69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
  • 75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж