Ц.Сандуйн эсрэг 27 төлөөлөгч нэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Ц.Сандуйн эсрэг 27 төлөөлөгч нэгджээ

Ц.Сандуйн эсрэг 27 төлөөлөгч нэгджээ

НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2017.08.21/ НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг худалдах талаарх бичлэг 2016 оны сонгуулиас хойш дуулиан болж буй. Гэтэл сүүлийн үед МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ. Тиймээс МАН-ын гишүүдийн зүгээс энэ бичлэгийг эвлүүлэг биш бодит бичлэг гэж үзэж байгаа учраас бид ч гэсэн НИТХ-ын ээлжит сонгуулийг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой” гэлээ.

Тиймээс НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 31-ний өдөр хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж НИТХ-ын АН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16, АН-ын 11 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. НИТХ-ын дүрмийн дагуу НИТХ-ын ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр хуралдуулдаг аж. НИТХ 45 гишүүнтэй бөгөөд одоогоор ээлжит бус хуралдааныг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зуржээ.

Мөн НИТХ-ын АН-ын бүлгээс МАН-ыг энэ зун бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй улстөржсөөр байгаад харамсч байгаагаа илэрхийллээ. Энэ зун нийслэлд 16 цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөн баталсан ч одоогийн байдлаар таван барилга 50 хувьтай, дөрвөн барилга 50 хувьд хүрээгүй, долоон барилгын ажил огт эхлээгүй байгаа аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж