Дөрөвдүгээр сарын 6 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 6

Дөрөвдүгээр сарын 6-ны баяр

Тайланд эрх баригч Чакри овгийн (Chakri Memorial Day) баярыг тэмдэглэж байна. Чакри овгийнхон 1782 оноос эрх барьж байгаа ба өнөөгийн хаадаас хамгийн урт хугацаатайгаараа Гиннесийн номын дээд амжилтад бичигдсэн овгийнхон юм. Энэ өдөр Тайландын ван гэр бүлийнхээ хамт вангийн дацанд шашны ёслол хийгээд өвгөд дээдсийнхээ дурсгалын хүндэтгэдэг. Мөн тайландчууд том жижиггүй их вангуудынхаа дурсгалын ёслол хийнэ. Тайланд нь Үндсэн хуульт хаант засаглалтай ч эрх баригч вангаа муулах нь гэмт хэрэг болдог. Ван бол төрийн сүлд, далбаа шиг өнөөгийн Тайландын бэлгэдэл юм. Өнөөгийн хаан маш олон цэргийн эргэлт хийж үзсэн ч цэргийн хунтынханаас түүний эрхэнд халдсан нэг ч тохиолдол байдаггүй.

Өдрийн ишлэл
“Хэн нэгэнд сохроор дурласан хүн бол гүнзгий сэтгэл гаргаж чадахгүй”
(Францын гүн ухаантан Никола-Себастьен де Шамфор 1741 оны дөрөвдүгээр сарын 6-нд төржээ)

Бусад ишлэл
“Өөрийгөө хүндлүүлж чадаагүй бол алдар нэр хөөгөөд өөрийгөө муу сайн новшнуудаар хүрээлүүлэх нь үлджээ”
“Үнэ хөлстөй сэтгэл бол сохор зоосны ч үнэгүй”
“Эр хүн эмсийн тухай хичнээн муугаар бодсон ч ямар ч эмэгтэй эрчүүдийн тухай түүнээс дор бодолтой”

Үйл явдал

1320 ОН. Шотландын гүн язгууртнүүд I Роберт Брюс хааны удирдлагаар Ромын хамба XXII Иоанн-д захидал илгээн өөрийн орны тусгаар тогтнолыг зарлав. “Зуун шотланд хүн үлдсэн ч Англичуудыг энд ноёрхуулахгүй” хэмээн уг захидалд бичсэн байлаа. Үүнээс дөрвөн зуун жилийн дараа Шотланд, Англи хоёр нэгдсэн ч өнөөг  хүртэл шотландчууд дөрвөн сарын 6-нд захиа бичсэн хотын балгас дээр театрчилсан тоглолт хийн уг үйл явдлыг тэмдэглэдэг ажээ.

1814 ОН. Наполеон Бонапарт анх удаагаа хаан ширээнээс татгалзлаа. Эзэн хаанаасаа урвасан маршал Мармон Парис хотыг холбоотны цэргүүдэд нээж өгчээ. Москваг францууд шатаасны өшөө болгон Парисыг шатаана гэж айсан маршалууд нь Наполеонд хандан түүнийг хаан ширээнээс татгалзуулсан байна. Хаан ширээнээс татгалзсан бичигтээ “Францын төлөө гэсэн надад хувийн хохирол гэж байхгүй” хэмээн Наполеон бичсэн байдаг.  

1896 ОН. Афины Боржин цэнгэлдэх хүрээлэнд Грекийн хаан наян мянган хүний өмнө Орчин үеийн олимпийн анхдугаар тоглолтыг нээсэн тухай зарлав. Буруу номтны хоцрогдсон үйлдэл хэмээн Олимпийн тоглолтыг зогсоох тухай Феодосии хааны 394 оны зарлигийг  үүгээр цуцлагджээ. Орчин үеийн олимпийн анхны тоглолтод  Австрали, Австр-Унгар, Итали, Болгар, Их Британи, Герман, Грек, Дани, АНУ, Франц, Чили, Швейцари ба Швед орны зөвхөн эрэгтэй тамирчид оролцлоо.

1909 ОН. Америкийн тэнгисийн цэргийн офицер, туйл судлаач Роберт Эдвин Пири хойд туйлд анх хүрсэн хүн гэж өөрийгөө зарлав. Хоёрдугаар сарын эхээр 24 хүн, 133 нохойтой цуваа Колумбын хошуунаас хойд туйлын зүг гарав. Түүний найм дахь энэ аянг Ерөнхийлөгч Рузвельт үдэж өгсөн байна. Пирийг туйлд хүрсэн тухай мэдээ ирж байхад Европын Копегаген хотноо Хойд туйлыг Пиригээс нэг жилийн өмнө нээсэн гэдэг Фредрик Кукыг хүндэтгэн дайллага хийж байв. Тэр хоёрын хэнд нь ч туйлд хүрсэн гэх баталгаа байсан тул бүгд л энэ хоёрыг эн зэрэгцүүлэн авч үзэх ёстой гэж байлаа. Кук туйлд хэзээ ч очоогүй тэр та нарыг хуурч байна хэмээн Пири Европ руу цахилгаан илгээж том шуугиан тарьжээ. Эцэст нь  туйлын сүүлчийн аяныг ивээн тэтгэсэн хүмүүс болон Арктикийн клуб, Америкийн үндэсний газар зүйн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Хойд туйлыг анхлан нээсэн хүнээр Роберт Эдвин Пирийг тооцсон тогтоолыг Америкийн Конгрессээр гаргуулж чадсан билээ.

2003 ОН. Гонконгод САРС өвчнөөр өвчилсан 42 дахь хүн бүртгэгдлээ. Гуравдугаар сарын 12-ноос эхлэн энэ өвчнөөр 842 хүн өвчилсөн ба 22 хүн нас баржээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2010-04-06 182.160.35.152

Ньюсийнхэндээ баярлалаав Сайхан мэдээлэл байнав Уншихад ч урамтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж