Тайванийн Экспорт, импортын банк зээлийн нөхцөлөө хөнгөллөө

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Тайванийн Экспорт, импортын банк зээлийн нөхцөлөө хөнгөллөө

Тайванийн Экспорт, импортын банк зээлийн нөхцөлөө хөнгөллөө

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ноён Хуан Куо Рун нь наймдугаар сарын 16-ны өдөр Монголын “Голомт” банк, Худалдаа, хөгжлийн банк, “Хаан” банк, Төрийн банк зэрэг дөрвөн банкны төлөөлөлтэй уулзаж, Тайванийн Экспорт, импортын банкнаас олгох зээлийн шинэчилсэн журмыг танилцуулж, Монгол улсын аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтийг нэмэгдүүлэн, Тайваниас худалдан авалт хийхийг дэмжих болно гэв.

Тайванийн Экспорт, импортын банк нь олон жилийн туршид Монгол Улсын банк санхүүгийн байгууллагуудад бага хүүтэй ам.долларын зээлийн шугам нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү зээлээр дамжуулан Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудад Тайваниас худалдан авалт хийхэд санхүүжилт үзүүлдэг юм. Одоогийн байдлаар Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудад нийт 10 сая ам. долларын зээл олгоод байгаа бөгөөд илүү олон Монголын компаниудыг энэхүү зээлд хамруулах үүднээс Тайванийн Экспорт, импортын банк нь зээлийн нөхцөлөө хөнгөвчлөх шийдвэр гаргасан ба зээлийн эргэн төлөлтийн хугацаагааг таван жил болгож, зээлийн нийт хэмжээ нь бараа бүтээгдэхүүн худалдан авсан нийт дүнтэй адил дүнтэй байх боломжтой байхаар өөрчлөлт оруулжээ. Үүнээс гадна Тайванийн аж ахуйн нэгж, компаниуд дэлхий даяар тархан үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэж, Монголын аж ахуйн нэгж, компаниуд Тайванийн компанид л захиалга өгсөн бол өөр улс орноос бүтээгдэхүүн Монгол Улс руу тээвэрлэж байгаа ч энэхүү зээлд хамрагдах боломжтой аж. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “Тайвань Монголын аж ахуйн нэгжүүд харилцан бие биеэ нөхсөн шинж чанартай. Тайвань нь дэлхий дахины өндөр технологи үйлдвэрлэлийн салбарт чухал үүрэг, роль гүйцэтгэж байгаа. Гэхдээ уламжлалт үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь өндөр байсаар байна. Энэ оноос эхлэн Монголын эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд энэхүү зээлийн санхүүжилтийг олгож байгаа дөрвөн банкийг Монголын аж ахуйн нэгж, компаниудад энэхүү зээлийн тухай мэдээлэл сурталчилгааг идэвхтэй хийж, илүү олон Монголын компанийг энэхүү зээлийн санхүүжилтэд хамруулж, Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжин, илүү олон арилжааны банкийг энэхүү зээлийг санхүүжүүлэх ажилд татан оролцуулахыг хүсч байна” гэв.

Төлөөлөгч Хуан Гуо Рун Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар түншлэл-2017” намрын үзэсгэлэнд Тайванийн хэд хэдэн аж ахуйн нэгж, компаниуд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Тайванийн бүтээгдэхүүний талбай нээн ажиллуулж, Тайванийн бүтээгдэхүүнийг танилцуулан, сонирхож буй аж ахуйн нэгж, компаниудад өөрийн бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах болно гэж онцлов.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж