Худалдаа, хөгжлийн банк TDB Pay үйлчилгээгээ зах зээлд амжилттай нэвтрүүллээ. TDB Pay нь худалдаа эрхлэгч, худалдан авагч хэн бүхэнд тохирох, QR код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар шийдэл бүхий шуурхай үйлчилгээ юм.
Зах худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, ТҮЦ, мухлаг, интернэт худалдаа, хүргэлт гээд төлбөр тооцоо хийгддэг хаана ч ашиглагдаж болох, хамгийн тохиромжтой төлбөрийн шийдэл бол TDB Pay.
QR кодоор төлбөр төлөх боломжтой бүх банкны аппликейшнаар худалдан авалтаа хийх боломжтой учраас одоо Танд карт, бэлэн мөнгө аль аль нь хэрэггүй. Та гар утсаараа бүгдийг шийдэх боломжтой боллоо.
TDB Pay үйлчилгээний давуу тал:
- Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид бараа, үйлчилгээний төлбөрөө ямар нэгэн нэмэлт төхөөрөмж, шимтгэл хураамжгүйгээр хүлээн авна.
- Иргэд бүх худалдан авалт, үйлчилгээний төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой.
- Төлбөр хүлээн авагчийн дансыг дахин давтагдашгүй QR кодтой холбосон байх ба кодыг уншуулснаар хүлээн авагчийн нэр, данс болон банкны мэдээлэл автоматаар сонгогддог тул таны төлбөр шуурхай, эрсдэлгүй шилжинэ.
- QR код уншуулан гүйлгээ хийх үйлчилгээг нэвтрүүлсэн бүх банкны мобайл аппликейшныг ашиглах боломжтой.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч Та TDB Pay үйлчилгээнд бүртгүүлэхээр сонирхож байгаа бол Худалдаа, хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбарт хандаарай. Салбарын байршлыг ЭНД дарж үзнэ үү.
Лавлах утас 1900-1977
TDB Pay – Төлбөрийн шинэ ТРЭНД
Холбоотой мэдээ