2017 оны наймдугаар сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 535 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 374 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 19 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний 4 нь 0-10 насны хүүхэд ба 3 нь явган зорчигч, 1 нь зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 76 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан.
Мөн амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.
Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон.
Тухайлбал:
- СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж “Формула” угаалгын зүүн хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 57 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт:
- Дундговь аймгийн хулд сумын нутаг Зайт гэх газрын шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 36 настай Б-н амь нас хохирсон хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Эх сурвалж: ЗЦА