Мадонна гэр бүлийн зургаа олон нийтэд анх удаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Мадонна гэр бүлийн зургаа олон нийтэд анх удаа дэлгэв

Мадонна гэр бүлийн зургаа олон нийтэд анх удаа дэлгэв

Алдарт дуучин Мадонна энэ сарын 16-нд 59 нас хүрчээ. Тэр төрсөн өдрийн баяраа Италийн хойгт байрлах Лечче хотод хоёр өдрийн туршид зургаан хүүхдүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Мадонна нь 20 настай Лурдес, 17 настай Рокко, 11 настай Дэвид, Мерси болон 4 настай Стелла, Эстер гэсэн зургаан хүүхэдтэй.

Тэрбээр өчигдөр Инстаграм хуудаснаа анх удаа гэр бүлийнхээ зургийг нийтлэв. 

Сануулахад, дуучин Мадоннагийн анхны охин Лурдесийн эцэг фитнес дасгалжуулагч Карлос Леон билээ. Харин хүү Роккогийн эцэг нь найруулагч Гай Ричи аж. Гай Ричи болон Мадонна нар салахаасаа өмнө Малавиас Дэвид хүүг үрчилж авч байв. Харин Мерси охиныг 2009 онд үрчилжээ.

Хожим нь, 2017 оны хоёрдугаар сард Мадонна Стелла болон Эстер хэмээх хоёр ихэр хүүхдийг Малавиас үрчилж авсан билээ. 

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж