АНУ-ын “USS John McCain” сөнөөгч хөлөг Сингапурын эргийн ойролцоо газрын тос тээвэрлэгч усан онгоцтой мөргөлджээ. Ослын улмаас 10 далайчин сураггүй болж таван хүн гэмтэж бэртсэн байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. АНУ-ын сөнөөгч хөлөг Сингапурын боомтод зогсох гэж байхдаа Либерийн далбаатай газрын тос тээвэрлэгч усан онгоцыг мөргөжээ.
Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард “USS Fitzgerald” хөлөг онгоц Японы Ёкосука боомтын ойролцоо чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөн осол гарсан юм.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ