360 сая төгрөгийн хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

360 сая төгрөгийн хохирол учруулжээ

360 сая төгрөгийн хохирол учруулжээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн баруун урд хэсэгт өнгөрсөн баасан гаригт /2017.08.18/ гэнэтийн хүчтэй хуй салхи салхилж, 47 айлыг дайран онц их хэмжээний хохирол учруулжээ. 47 айлын хашаа, 17 айлын гэр салхинд өртөж, хийсэж унасан талаар Хужирт сумын Засаг дарга Т.Ариунболдоос тодруулав. 

-Хоёр хүн бэртсэн гэсэн.Биеийн байдал нь ямар байна? 

-40 настай эмэгтэй, долоон настай хүүхдийн хамтаар гэртээ дарагдаж, хөнгөн гэмтсэн. Одоогоор гэмтсэн хоёр хүн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгэж байна. Салхинд нурсан 17 айлын гэр дахин босгох аргагүй сүйдэн найман зуны байшин нурж, 10 айлын өвлийн байшингийн дээвэр хууларч, 47 айлын хашаа нурсан.

-“Хашааны банзыг зомгол болтол үйрүүлж, айлуудын эд хогшлыг голын эрэг, наадмын талбай, шатахуун түгээх станцын урд даваагаар тарааж хийссэн” хэмээн иргэд мэдээлсэн? 

-Гамшгийн үеэр цахилгааны шугам туждаа унасан боловч засвар хийж цахилгаан салгасан байж таарсан тул азаар түймэр гараагүй. Гамшигт үзэгдлийн орой сумын Засаг даргын тамгын газарт аймгийн онцгойгынхон ирж шуурхай хурал хийж, үнэлгээ дүгнэлт хийсэн.

-Аймаг, сумын онцгой комисс хуралдаж, хохирлын хэмжээг тогтоосон уу? 

-360 сая төгрөгийн хохирол учирсан. Суманд үйл ажиллагаа дөрвөн рашаан, сувиллын газар гээд эхнээсээ иргэдэд тусалж эхэлж байна. Мөн “Хужирт ус” зэрэг компаниуд иргэдэд хандив өргөж эхэлсэн. Одоо гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэдээ орох оронтой болгох асуудал гол ажил болоод байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж