БНСУ-ын "SK Telecom" компани манай үүрэн холбооны хоёр дахь томоохон оператор "Skytel" компанид эзэмшдэг хувьцаагаа бүхэлд нь зарснаа өчигдөр мэдээллээ. Тус компани "Skytel""-ийн 29.3 хувийг эзэмшдэг агаад түүнийгээ "Sun Clay", "Global Com" зэрэг хувьцаа эзэмшигчдэд нь 28.3 тэрбум воноор (25.4 сая доллар) худалдаж, Монголын зах зээл ханасан тул түүнээс гарахаар шийдсэн гэжээ. "SKTelecom""-ын хэвлэлийн төлөөлөгч Лорен Ким "Монголын гар утасны зах зээл дэх нэвтрэлтийн хэмжээ 60 хувьд хүрч ханасан" хэмээжээ.Тус компани 1999 онд манай"skytel компанид харилцаа холбооны аналоги тоног төхөөрөмж нийлүүлж, хувьцааны 20 хувийг худалдан авсан агаад хожим 2002 онд 600 сая воны хөрөнгө оруулалт хийснээр одоогийн 29.3 хувийг эзэмшилдээ авсан байжээ.
Дашрамд дурдахад, тус компани өнгөрсөн оны есдүгээр сард Хонконгийн "China Unicom""-ын хувьцааны 3.8 хувийг 1.35 тэрбум доллараар худалдсан байна.
Эх сурвалж: “Компьютер таймс”