Ургацын 20-50 хувийг алдаж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Ургацын 20-50 хувийг алдаж болзошгүй байна

Ургацын 20-50 хувийг алдаж болзошгүй байна

Сэлэнгэ 20, Төв аймаг 50 хувийн ургац алдалттай байна

Энэ жил нийт нутгийн 34 хувь гантай, хур багатай байснаас ургац хураалт тааруу байна. Монгол Улсын нийт ургацын дийлэнхийг Сэлэнгэ, Төв, Булган зэрэг гурван аймаг бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ өмнөх жилүүдээс буурсан. Гэхдээ ОХУ-аас хямд үнээр улаанбуудай нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Засгийн газраас 400 тонн буудай ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр авах төсвийг шийдвэрлэсэн байгаа гэнэ. Энэ зун нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээн буурч, ургац хураалт тодорхой хугацаанд хойшлох төлөвтэй байгаа аж. Харин төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасах урьдчилсан тооцоог гарчээ. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн баасан гаригт аймгуудын Засаг дарга нарын зөвлөгөөнд “Хэдийгээр гантай жил болсон ч бид өөрсдийн нөөц бололцоог ашиглана. Энэ жил 170 мянган тонн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ. Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангах төлөвлөгөөтэй ажиллана” гэжээ.

Гантай байснаас зарим аймагт 100 хувь ургац алдаж байгаа талаар зарим аймгийн удирдлагууд ярьж байна. Улсын ургацын дийлэнхийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга нараас тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил: Урьдчилсан байдлаар нийт ургацын 20 хувь алдах магадлалтай

-Сэлэнгэ аймаг гэлтгүй нийт нутгаар гантай, хур багатай байлаа. Аймгийн хэмжээнд нэг га талбайгаас 10,5 центрийн ургац авна гэсэн төлөвтэй байгаа. Аймгийн 10 сум гандуу, дөрвөн сум гантай байна. 151 мянган га талбайд улаанбуудай тариалснаас 20 мянган га талбайн ургац алдсан гэж тооцвол 131 мянган га талбайгаа улаанбуудай хураана. Алдсан улаанбуудайгаа тэжээл болгох, дахин ашиглах боломжийг судалж байна.

Засаг даргын захирамж гаргаж, хадлангүй байгаа газартаа ургац сайтай сумдаас шилжүүлэх замаар аймгийн дотоод нөөц бололцоог ашиглах зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд хур их орж байгаа учраас гантай байсан сумдад ургацын өнгө сэргэх, мал идэх өвстэй болж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Бороо хуртай байгаа учраас ургац хураалтын бэлтгэл ажлаа базааж, 24-28 хоногийн дотор нийт ургацаа хураахаар төлөвлөж байна.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Төв аймаг ургацынхаа 50 хувийг алдах магадлалтай байна

-Төв аймаг улсын нөөцийн үр тарианы 30 орчим хувь, төмсний 50 орчим хувь, хүнсний ногооны 20 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ жил Төв аймгийн нийт нутгаар зуншлага маш тааруу байлаа. Долдугаар сарын 21-ний байдлаар ургац боловсролын байдалд дүгнэлт өгөхөд нийт аймгийн 90 хувь буюу 24 сум гантай, 10 хувь гурван сум гандуу гэсэн дүн мэдээ гарсан байна. Аймгийн хэмжээнд үр тариалалт 80 мянган га талбайд хийснээс 5,7 мянган га нь малын тэжээлийн ургамал руу шилжиж байна. Тариалсныхаа 50 хувь буюу мянган га талбайн ургац алдаж, 34 мянган га талбайгаас ургац авах бололцоо байна. Ургац алдаж байгаа буюу малын тэжээл рүү шилжиж байгаа талбайгаас бид аль болох ахиу тэжээл бэлтгэхэд онцгой анхаарч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж