Ц.Оюунчимэг амжилтаа шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Ц.Оюунчимэг амжилтаа шинэчилжээ

Ц.Оюунчимэг амжилтаа шинэчилжээ

Швед улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилтаа шинэчиллээ. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 туйванч оролцжээ.

Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Өдгөө 55 настай Ц.Оюунчимэг дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ий хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медальтай. Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж