Швед улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилтаа шинэчиллээ. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 туйванч оролцжээ.
Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Өдгөө 55 настай Ц.Оюунчимэг дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ий хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медальтай. Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчлээд байна.