Европт амьтны шинэ өвчин дэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Европт амьтны шинэ өвчин дэгджээ

Европт амьтны шинэ өвчин дэгджээ

Еврокоимиссын амьтан, малын өвчнийг мэдээлэх албанаас шинэ халдварт өвчнүүдийн талаар наймдугаар сарын дундуур мэдээлжээ.

Италийн мал эмнэлгийн алба Мантова бүсэд махны чиглэлийн цацагт хяруулын ферм дээр шувууны томууны H5N8 вирусыг бүртгэжээ. Фермын 7680 цацагт хяруулыг устгах хэрэг гарсан байна. Энэ дэгдэлт нь он гарсаар илэрсэн шувууны томууны 29 дэх тохиолдол болов. Өмнө нь ийм вирус Венеци, Парма, Тревис, Мантова, Верона, Павиос мужуудад бүртгэсэн байлаа. Эдгээрийн улмаас тэнд 1,1 сая шувууг устгажээ.

“Цэнхэр хэл” өвчний гаралтын талаар Францын зохих алба мэдээлсэн байна. Нийт 149 толгой бод малтай Корсик арлын өмнөд хэсэгт өвчин бүртгэгджээ. Он гарсаар Францад 747 удаа энэ өвчин гарчээ. Зөвхөн найман сарын эхний арав хоногт өвчний 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Албан ёсны мэдээгээр өвчин гарсан фермүүдэд 107 780 толгой бод мал, 4502 хонь, 64 ямааг устгалд оруулжээ. “Цэнхэр хэл” гэх өвчний дэгдэлт энэ онд Испани, Словак, Серби, Португали, Итали, Франц, Хорват, Кипрт бүртгэгджээ.

Энэ өвчнийг амьтан амьтандаа халдаадаггүй. Харин халдварыг цус сорогч дэлэнч ялаа, хөх түрүү дамжуулдаг. Анх 1976 онд Африкт илэрсэн энэ өвчний үер мал халуурч аманд нь цэврүү үсэрнэ. Малын хэл цэнхэр, хар хөх болдог ажээ. Өвчтэй малын 70 гаруй хувь нь үхэх аюултай.

Польш ба тэр хавийн бүсийн орнуудад Африкийн гахайн чума гэх томуу их байна. Хамгийн сүүлд Бяла-Подляска тойрогт өвчин илэрчээ. 28 гахайтай аж ахуйд гарсан юм. Энэ нь уг өвчний 52 дахь голомт болсон юм. Энэ өвчний улмаас 4200 гахайг устгалд оруулжээ. Зэрлэг гахайн амьдардаг орчинд 274 голомт бүртгэгджээ. Тэнд 347 бодон гахай томуугаар өвчилжээ.

Африкийн чума гэх энэ өвчин Латви, Эстонид бүртгэгдсэн байгаа. Латвид 20840 гахайг устгалд оруулсан байна. Мөн Эстонид Пярну, Саарема рйонд 6652 гахайг устгасан байв. Литвад 24 566 гахайг устгасан ба тэнд 859 зэрлэг гахай өвчилсөн байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж