Цахилгаан соронзон долгионы үелзлийг
ашиглан онгоц,пуужин зэрэг нисдэг биетийн байрлал,хөдөлгөөн, хурдыг
тогтоодог төхөөрөмжийг радар гэдэг. Тэгвэл хятадууд радарт баригддаггүй
"үл үзэгдэгч"онгоц бүтээн, Сичуань мужийн Ченду хотод өнгөрсөн мягмар
гаригт туршин, амжилттай хөөргөжээ. "J-20″хэмээх тэрхүү онгоцыг сөнөөгч
онгоцны тав дахь технологийг ашиглан хийсэн гэнэ. Хятадын арми мэдээллээ
чандлан нууцалдаг байтал уг туршилтын зураг цахим сүлжээгээр цацагдсан
нь олон улсын шинжээчдийн гайхлыг төрүүлж буй. Дашрамд дурдахад, радарт
үл баригдах технологийг америкчууд анх боловсруулж, 1997 онд энэ төрлийн
онгоцыг нисгэжээ. Оросын эрдэмтэд энэхүү технологийг нэг жилийн өмнөөс
нэвтрүүлсэн бөгөөд 2015 онд туршилтын нислэг хийхээ мэдээлсэн байна.
Тэгвэл Хятадын арми хэзээнээс энэхүү ажлыг эхлүүлсэн нь тодорхойгүй
байгаа аж. "Цахим сүлжээнд буй зургаас харахад хятадууд анхан шатны
нислэг л үйлдэж байна. Тэд үүнийгээ сайжруулж, байлдааны онгоц хэлбэрээр
ашиглах хүртэл их хугацаа орно" хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч
Дэвид Лапан ярьжээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”