Нефтийн үнэ эрс нэмэгдлээ | News.MN

Нефтийн үнэ эрс нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ эрс нэмэгдлээ

Нефтийн үнэ эрс нэмэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрчим хүчний яамны ээлжит тайлан гарсны дараа нефтийн үнэ эрчимтэй дээшлэв. Гурав хоногийн өмнө уг илтгэл Америкийн нефтийн нөөцийн талаар мэдээлсний дараа Brent маркийн үнэ гурван хувиар нэмэгдлээ. Америкийн WTI нефть 2,9 хувиар үнээ нэмжээ.

Пүрэв гаригийн арилжааны хаалтаар Лондоны ICE бирж дээр Brent нефтийн баррель нь 52,62 ам.доллар хүрсэн нь өмнөх өдрийн арилжааны үнээс 3,12 хувиар илүү болсон байна. WTI нефть 2,89 хувиар буюу баррель нь 48,45 ам.доллараар арилжаалагдсан байв.

Наймдугаар сарын 4-нөөс 11-ний хооронд долоо хоногийн хугацаанд АНУ-ын нефтийн нөөц 8,9 сая баррелиар багасан 466,5 сая баррельд хүрчээ. Мөн Хятад, Вьетнамд оны сүүлийн хагас дотор нефтийн эрэлт нэмэгдэнэ гэсэн дүгнэлт үнийг өсгөсөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2017-08-21 103.57.95.113

ЭРС НЭМЭГДЛЭЭ Ч ГЭХ ШИГ ОРОС САЙТНААС ШААСАН ОРОС МӨРӨӨДӨЛ БИТГИЙ ХУУЛААД БАЙ

Avatar

hm 2017-08-21 90.210.243.128

Bolor duran chamd hergee ogohgui baigaa bololtoi Huue Miigaa naad bichij baigaa umaa ooroo ehleed sain unshij bai daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж