Жихад жижигрэв: Ачааны машинаар зэвсэглэх болжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Жихад жижигрэв: Ачааны машинаар зэвсэглэх болжээ

Жихад жижигрэв: Ачааны машинаар зэвсэглэх болжээ

Сүүлийн жилүүдэд ердийн ачааны машин жихадуудын жинхэнэ зэвсэг болон хувирлаа. Бэлтгэл сайтай, сэтгэж чаддаг террористууд алга болоод террор нь ирээдүйд алхахгүй сохроор шүтэн зүтгэгчдийн хийдэг зүйл болж байна. Ихэнх тохиолдолд аль болох их хохирол учруулахаар биш зөвхөн хямдхан шуугиан тарьсан зарим нэг террорист байгууллагын өөрийгөө илэрхийлэх зэвсэг болон хувирч байна.

Азар-террорист

2006 онд шинэхэн Jeep Grand Cherokee асар их хурдтайгаар Хойд Карлинагийн их сургуулийн нутаг дэвсгэрт орж ирэв. Түүнийг өчигдөрхөн нь сургууль төгссөн Мухаммад Реза Тахери-азар жолоодсон байв. Тэр сургуулийн өмнө амарч байгаа оюутнууд руу машинаа чиглүүлэв. Азаар хэн нэгэн амиа алдаагүй юм.

“Зөв замаар минь Мухаммад Аттагийн жишээ оруулж өглөө. Тэр сайн боловсрол эрдмийн зэрэг авсан ч есдүгээр сарын 11-нд ихэр хоёр цамхаг руу довтлоход саад болсонгүй” гэж Тахери-азар хэлээд нэгэн шоронд ЗЗ жилийн ялаа эдлэхээр явжээ. Гэхдээ нэг их удалгүй Тахери-азар исламын тухай мэдлэг нимгэнтэй нь тогдоогдсон ба тэр шиит, суннит хоёрын ялгааг хэлж чадахгүй байлаа.

Харин түүний жишээ нь мартагдсангүй. Нэн ялангуяа палестинчуудад ихээхэн таалагдан тэд Израильд машинаар хүмүүсийг дайрах болов.

Хамаг хурдаар урагшаа

Цугларсан хүмүүсийг машинаар дайрах үр дүнтэй арга, гэхдээ хамгийн үр дүнтэй зэвсэг биш. Олон тоннын ачааны машин хэрэглэх тактикийг анхлан олон газар хориотой “Аль-Кайда” санал болгосон байв.  

2010 онд жихадистууд сургалт бэлтгэлттэй дайчдаас илүүтэйгээр мухар сүсэгтэн ганц хүнийг ашиглахыг илүүд үзэж эхэлжээ. Тийм учраас исламын дайчдын тарааж байсан Inspire гэх гялбаа сэтгүүлд олонд хамааралтай энгийн зааврууд “Бүгдийн жихад” (Open Source Jihad) нэртэйгээр гарч ирсэн байв. Өдгөө “Аль-Каидагийн” ийм сэтгүүлийн 17 дугаар хэвлэгдэн тараагдаж хэдэн арван зарлага багатайгаар хийгдэх заавар тараагдаад байна. Тухайлбал, сүүлийн дугаарт нь галт тэргийг хэрхэн онхолдуулах заавар өгүүлэгджээ.

Ийм хэрэг үйлдэх ганц дайчид цөөн гэхдээ амьдралд хэрэгжүүлж болох ийм энгийн заавар нь олон нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татахад нь тус болж байна. Эндээс л айдас, үймэлдээн, үзэн ядалт, террористуудын “унтаж” буй үүрийн тухай мэдээлэл гарч байсан гэж болно. Аль болох олон хохирогчтой өргөн цар хүрээтэй террорыг тэд эрхэмлэж байлаа. Үүний тулд бэлтгэл, нөөц хэрэгтэй зардал ихтэй байсан юм.

DIY-террор

“Исламын улс” гарч ирснээр жихад орон нутагт жижигэрч нэг ёсондоо гол чиглэл болжээ. Өнөөгийн ганц бие террористууд боловсрол бараг байхгүй, дэлгэрэнгүй заавар байсан ч хамгийн энгийн бөмбөгийг цуглуулах чадваргүй залуус аж.

Ницца хотноо олныг дайрсан Мохамед Лауэж-Булель захиалгын бараа хүргэдэг жолооч л байсан, Стокгольмын террорын эзэн узбекийн Рахмат Акилов хөлсний хар ажилчин. Тэдэнтэй харьцуулахад Жохар ба Тамерлан Царнаевынхан тактик, стратегийн шинжээчид мэт харагдана.

Исламын улс бүлэглэл нь харийн нутаг дэвсгэрт хорлон сүйтгэл хийхдээ энгийн бөгөөд үр дүнтэй ажиллагааг л эрхэмлэж байгаа. 2014 есдүгээр сарын машин ашигласан аллагыг ИУ-ын хэвлэлийн төлөөлөгч байлдаанд амь үрэгдэн хөнөөгдсөн Абу Мухаммад аль-Аднани онцлон магтаж мэдээлж байв. Тэр цагаас хойш харьцангуй их цус урсгасан хэргүүд Ницца, Стокгольм Лондонд гарчээ. Одоо автомашины хүчирхийлэл Барселонад хүрч ирлээ.

Авто машин хэрэглэсэн террор нь их хотын хувьд үр дүн муутай, хохирол харьцангуй бага. Өдөрт том хотуудад зам тээврийн осолд үүнээс ч олон хүн үрэгддэг. Ганцхан Ниццад л олон хохирогчид ийм халдлагад өртжээ. Лондонд найман хүн, Стокгольмд тав, Берлинд 12 хүн амь үрэгдсэн эмгэнлийг өргөн цар хүрээтэй аллага гэхээргүй.

“Исламын улс” бүлэглэл энэ бүгдийн дараа маш шуурхайлан хэргийн хариуцлагыг өөртөө авч байв. Ийм үйл ажиллагааны логик тайлбарлахад амархан. Ямар ч улс орон болсон эмгэнлийг зүгээр орхихгүй нь мэдээж. Дэлхийн ямар ч хэвлэл энэ талаар чимээгүй өнгөрөхгүй. Иймээс террористуудад өөрийгөө мэдүүлэх том боломж нь тэр юм.

Telegram зэргийн Исламын улсын сувгуудад хэрхэн бөмбөг угсрах, ямар машиныг хулгайлах, гэр орныг хэрхэн шатаах, хутгаар хэрхэн халдлага үйлдэх зэргийн маш олон заавар бий… Гэхдээ энэ буйдангийн можехадуудын дундаас тусгай нэгэн мухар сүсэгтэн олдоод байгаа юм. Тийм хүмүүс л Барселона хотынх шиг аллага үйлдээд байгаа хэрэг.

Эндээс тэд зохих аргаа хэрэглэдэг. Үүнээс илүүтэй зүйлийг тэд хийж чадахгүй. Жихадист “Румийя” сэтгүүлд ачааны машин хэрхэн олоод гудамжны хүмүүсийг дайрах зөвлөмжийг гаргасан байв. Харамсалтай нь ийм зөвлөмжүүд өөрийн үр дүнгээ өгөөд байгаа юм даа.

Террористууд Ром, Константинополь эсвэл Дамаскийг эзлэх амлалтаа биелүүлж чадахгүй ч гэсэн ийм ганц бишрэгчдийнхээ тусламжтайгаар амьд гэдгээ харуулж байгаа нь энэ. Ийм зүйл мөд дуусахгүй нь бас ойлгомжтой. Ойрхи Дорнод тогтворжтол энэ давалгаа тасрахгүй нь.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж