Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн аккаунтаа хаях юм бол микроблогийн сервер хоёр тэрбум доллараа алдана гэж Блюмберг агентлаг үнэлсэн ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн микроблогоо хөтлөхөө боливол Twitter сүлжээ хоёр тэрбум орчим долларын алдагдалтай болно гэж Monness Crespi Hardt & Co. компанийн шинжээч Жеймс Какмакын гаргасан тооцооны дагуу Bloomberg агентлаг мэдээлжээ.
Трамп блогоо хөтлөхөө больсноор “Твиттерээс” олны урсгал тасрахгүй ч компанийн материалын бус хөрөнгийн үнэлгээг бууруулах бөгөөд хувьцааны үнийг унагана гэж тэр хэлж байна.
АНУ-ын ерөнхийлөгчөөс өөр шилдэг үнэгүй рекламыг сэтгэх нь ээдрээтэй гэж Жеймс Какмак шоглон хэллээ.
Twitter Inc. компанийн зах зээлийн үнэлгээ $11,7 тэрбум доллар орчим байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ