АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилт эхэллээ

АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилт эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг АНУ болон БНСУ-ын хамтарсан “Ulchi – Freedom Guardian” цэргийн сургуулилт өнөөдөр эхэлж байна. Цэргийн хамтарсан сургуулилт нь энэ сарын 21-ээс 31-ний хооронд арав хоног үргэлжлэх ажээ.

Энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилтад АНУ-ын талаас 17.5 мянган цэргийн алба хаагч, харин БНСУ-ын талаас 50 мянган цэргийн алба хаагч оролцож байна. Үүний зэрэгцээ, Австрали, Их Британи, Дани, Канад, Колумб, Нидерланд болон Шинэ Зеланд зэрэг улс энэ сургуулилтад нэгдэж байгаа аж.

Өнгөрсөн жил дээрх улсуудаас гадна Итали, Филиппин болон Франц зэрэг улс энэ сургуулилтад нэгдэж байв.

Цэргийн сургуулилтын зорилго 

Солонгос дахь энхийн хэлэлцээр ёсоор сургуулилтыг төвийг сахисан улс орны комисс ажиглах учиртай. Үүнээс гадна, энэ цэргийн хамтарсан сургуулилт нь 1953 оны долдугаар сарын 27 –нд батлагдсан Өмнөд болон Хойдын дундах байлдааны ажиллагааг зогсоох тухай хэлэлцээртэй нийцэх ёстой ажээ.

Харин Пентагоны үзэж буйгаа, “Ulchi – Freedom Guardian” сургуулилт нь бүс нутгийг аюул, заналхийллээс хамгаалах, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад байлдааны бэлэн байдлыг хангах цэргийн сургуулилт гэв. Энэ удаагийн сургуулилтад компьютерын загварчлалыг ашиглах юм байна.

“Ulchi – Freedom Guardian” сургуулилт нь хоёр үе шаттайгаар явагдана. Эхний үе шатанд, янз бүрийн төвшний хохирол учруулах үр дагаврыг арилгах арга хэмжээ авах аж. Харин хоёр дахь үе шатанд, БНАСАУ халдсан үед Өмнөд Солонгос, АНУ-ын цэргүүд хамтарсан үйл ажиллагаа явуулах сургуулилтыг хийх юм байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ сургуулилтыг БНАСАУ эсэргүүцэж байна. Пхеньян тэдний энэ үйлдлийг Солонгосын хойг хурцадмал байгаа энэ үед “гал дээр тос нэмж буйн” хэрэг гэж үзэн, буруушаав.

БНАСАУ-ын төв сонин “Нодон синмун”-ы мэдээлж буйгаар, “Солонгосын хойг болон бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж байна. АНУ болон Өмнөд Солонгос бидний сануулгыг үл тоолоо. Тэдний хамтарсан сургуулилт бидний эсрэг дайсагнасан үйл явдал болох нь тодорхой. Энэ сургуулилт цаашид жинхэнэ байлдааны шинж чанартай болохыг үгүйсгэхгүй, хэн ч баталгаа өгч чадахгүй” гэжээ.

Хурцадмал байдал нэмэгдэх үү?

Солонгосын хойг дахь өнөөгийн нөхцөл байдлыг үл тоон Вашингтон дайны томоохон сургуулилтаа эхлүүллээ. АНУ-ын Төрийн Департаментын хэвлэл, мэдээллийн албаны дарга Хезер Науэрт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Дэлхий нийт БНАСАУ-ыг тогтворгүй байдал үүсгэж буй үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. Энэ бол АНУ БНАСАУ-ын эсрэг зогсож буй хэрэг бус. Энэ бол олон улсын нийгэмлэг Пхеньяныг цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээх салбарт явуулж буй үйл ажиллагаа нь бүс нутаг болон дэлхийн нийтийг тогтворгүй байдалд хүргэж байна” гэв. Ингэхдээ, тэрбээр цаашид нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд АНУ энэ төрлийн сургуулилтын тоог буруулах тухай огт үг дурдаагүй юм. Тодруулбал, Москва болон Бээжингийн зүгээс “давхар царцаах” төлөвлөгөөг танилцуулсан. Тус төлөвлөгөөнд дурдсанаар, АНУ БНСУ-тай хамтран хийж буй цэргийн сургуулилтаа түр хугацаанд зогсоох, үүний хариуд БНАСАУ цөмийн болон баллистик пуужингийн туршилтаа зогсоох учиртай байв. Гэвч, АНУ-ын зүгээс энэ санаачилгыг үгүйсгэв. Тэдний үзэж буйгаар, дээрх сургуулилт нь АНУ-ын Төрийн Департаментын хэрэг бус Батлан хамгаалахын яамны эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа сургуулилт гэв.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт БНАСАУ АНУ-ын Гуамын арал руу баллистик пуужин хөөргөхөөр төлөвлөж байсан ч түр хугацаагаар хойшлуулсан юм. Гуамын арал дээр АНУ-ын нисэх хүчний бааз Андерсен болон тэнгисийн цэргийн бааз Апра-Харборн байрладаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж