(2017.VIII.21-2017.VIII.27)
Хонь
Таамаглахын аргагүй долоо хоног. Хийж буй ажлаа түр хойшлуулж, завсарлага авах хэрэгтэй. Олон зүйл бодож, сэтгэл санаагаа үймүүлэх хэрэггүй. Долоо хоногийн дундуур том худалдаа хийх бололтой. Санхүүгийн тал дээр яльгүй бэрхшээл, хүндрэл үүсэх боловч зардлаа танаснаар асуудлыг хялбархан давах болно. Гэртээ найз нөхдөө урьж, дотно уур амьсгал бүрдүүлэхийн хичээгээрэй.
Үхэр
Долоо хоногийн эхээр дутуу орхисон ажлаа барьж авахад таатай. Таагүй байдалд орох магадлал их байгааг од эрхэс урьдчилан сануулж байна. Нийтийн дунд санал бодлоо хурцаар илэрхийлэх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Хувийн амьдрал тань сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх нь. Долоо хоногийн сүүлээр ашиг орлого ихтэй байна. Гэр бүлтэйгээ хамт байж, амрахыг хүсэмжилнэ.
Хамтатгах
Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай. Ажлаа гүйцэтгэхдээ шийдэмгий, өөртөө итгэлтэй байснаар амжилтад хүрч чадна. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Ялангуяа удирдах албан тушаалын хүмүүст амжилт ирнэ. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Гэртээ гэнэтийн зочин хүлээж авах бололтой.
Мэлхий
Бүтээлч салбарт ажиллагсад, уран бүтээлчдийн онгод орно. Сэтгэл санаа амарлиж, гоо сайхны мэдрэмж таашаал ихэснэ. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал. Санхүүгийн ажиллагаанд тааруу, эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай. Амралтын өдрөө музей үзвэр үзэх, уран зураг, сонгодог хөгжимтэй танилцахад зориулбал сайн амралт болно. Гэр бүлийн уур амьсгал таатай.
Арслан
Долоо хоногийн эхээр өөрийн сул дорой, хий хоосон мөрөөдлөөс болж алдаа гарган, худалдаа наймаа, уран бүтээлийнхээ ашгийг алдана. Аз ивээж, зөн совин чинь биеллээ олно. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулна. Олны дунд бодолгүй үг, үйлдлээс болгоомжлоорой. Хуучин төслөө сэргээвэл ашиг авчирч болзошгүй.
Охин
Долоо хоногийн эхээр хүндхэн нөхцөл байдалд орох төлөвтэй. Бизнесийн түнш, хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн таны хайр сэтгэлд саад учирна. Таны ажлын нөхцөл байдал ажлын бүтээмжид тань сөргөөр нөлөөлж байна. Таны эрч хүч ажлын эцсийн үр дүнд эергээр тусгалаа олно. Зарлага хийхдээ хянамгай байхыг сануулж байна.
Жинлүүр
Ямар нэгэн асуудалд зөвхөн өөрийнхөө байр сууринаас хандах хэрэггүй. Таны ажил хэрэг сайн болсон ч таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлөснөөр хүндрэлийг даван туулна. Гэр бүлийн асуудлаас болоод нэлээд зардал гаргах бололтой.
Хилэнцэт
Бодол санаагаа хэрэгжүүлж шинэ танилуудтай болно. Эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж ажилтанд хүрнэ. Ойр дотнын хэн нэгэн санхүүгийн талыг хариуцаж авах болно. Залуу хүмүүс зугаа цэнгэлд цагаа үрэх хэрэггүй. Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол үр дүнг нь үзэж чадалгүй хамаг хүч, энергиэ барах болно. Үнэтэй зүйлс худалдаж авах, хүнд мөнгө зээлэх, хуурамч үнэт эдлэл авах зэрэг үйлдэл хийхгүй байхыг сануулж байна.
Нум
Жижиг сажиг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх болно. Гэхдээ боломжтой бол жижиг гэлтгүй бүхнийг төлөвлөж байсан нь дээр. Бие махбодод ашигтай витамин бүхий илчлэг хоол хүнс хэрэглэж, дархлаан системээ сайжруулаарай. Бүтээлч хүсэл тэмүүлэл , уран чадвараа гарга. Эцсийн үр дүн сэтгэлд хоногшиж чадна. Ганц бие хүмүүс харж явдаг хүнтэйгээ төсөөлж байснаасаа хурдан дотносон холбоо тогтоож чадна.
Матар
Эрч хүч өндөр байна. Ажлаа сольж, шинэ байранд нүүн орж болзошгүй. Амралт ажлаа зохицуулаарай. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, спортын ивээн тэтгэгч хайх нь хүссэн үр дүнг авчрах болно. Ойрын хугацааны зорилтыг эртхэн бичиж эхлээрэй. Танд атаархан доош нь татах гэсэн хүмүүс байна. Ажилдаа алдаа гаргаснаас болж удирдлагуудтайгаа бэршээлтэй байх бололтой. Амралтын өдрүүдэд ганцаараа амар тайван байх нам жим газар олох нь зүйтэй.
Хумх
Бүх зүйл байрандаа орж, амар амгалан байдлыг мэдэрнэ. Ур чадвар шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэснээр бусдаас магтаал сонсоно. Тантай уулзах хэн нэгэн нь таны бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн харьцаа мухардалд орж магад. Та энэ байдлыг арилгахын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх бөгөөд санхүүгийн байдал сайжирна.
Загас
Тайван байдал, зөн билэг чинь хамгийн хүнд асуудлыг ч зөв шийдэж чадна. Ихэнх нь амьдралаас таатай зүйлийг мэдэрч чадах болно. Амжилт зөвхөн танаас шалтгаална. Санхүүгийн үсрэлт хийхдээ нөлөө бүхий хүний тусламжийг авна. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах эсвэл хамаатан садан мөн хамтрагчтайгаа уулзсанаар санхүүгийн асуудлаа бататгаж авах болно. Биеийн хүчний ачаалал болон согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.
Холбоотой мэдээ