37 мянган хүн ажил хайж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.20-нд нийтлэгдсэн

37 мянган хүн ажил хайж байна

Ургац хураах нөр их ажил хаяанд ирлээ. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалсан.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны долдугаар сарын эцэст 37.5 мянга болжээ. Үүнээс  27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 (27.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (11.3%) мянган хүнээр, өмнөх сараас 2.0 (6.7%) мянган хүнээр буурч, 27.1 мянга болсны 14.3 (52.6%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9 (29.2%) мянга нь Улаанбаатарт, 5.7 /20.9%) мянга нь Төвийн бүсэд, 5.3 (19.7%) мянга нь Хангайн бүсэд, 5.0 (18.5%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (11.7%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж