БНАСУ-аас авдаг нүүрсний импортоо хязгаарласан Хятадын шийдвэр Монголд эерэгээр нөлөөлж байгаа. Энэ алтан боломжийг ашиглаж чадвал Монголын төсвийн орлого нэмэгдэх боломжтой. Энэ жил 24.2 сая нүүрс экспортлохоор Монгол Улс төлөвлөсөн. Долдугаар сарын байдлаар төлөвлөсөн нүүрснийхээ 50.3 хувийг экспортод гаргажээ. Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Гэвч сүүлийн үед нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, нүүрсний экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай ярилцаж шийдвэрлэхээр болжээ.
Б.БАТ