Түүхий самар худалдаж авахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.08.20-нд нийтлэгдсэн

Түүхий самар худалдаж авахгүй байхыг анхааруулав

Нийслэлийн БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэр нэгдсэн 3-р эмнэлгийн баруун урд үзүүрт барьж байгаа барилгад шавар шахаж байсан краны эд анги салж унаснаас болж 12 настай охин амь насаараа хохирсон эмгэнэлтэй явдал болсон.

НМХГ-аас иргэдийн гар дээрээс болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм. Мөн гудамжинд худалдаалж буй самруудыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж