-Үзэсгэлэнд тавигдсан төхөөрөмжөөр өөрсдийн эд зүйлсээ хамгаалж болно гэсэн?
-Тийм. Энэ нь анх удаа Монголд нэвтрүүлж байгаа төхөөрөмж юм. Үүгээр хулгайн хэргийг багасгаад зогсохгүй, хүмүүсийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.
-Тоног төхөөрөмжүүдийн үйлчилгээний талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдийнхээ болон өөрийнхөө гар утсанд тусгай програмыг суулгаснаар дуртай цагтаа хүүхдээ хаана юу хийж байгааг харахаас гадна тусгай програмтай утсыг хулгайч авсан тохиолдолд интернэтээр нууцлал бүхий дугаараа ашиглан гар утсаа хаана байгааг олох боломжтой. Мөн хайртай, үнэтэй амьтныхаа биенд бичил схем суулгаснаар хулгайчаас сэргийлж болно. Түүнчлэн гэр, машин, ажил дээрээ нууцлалтай төхөөрөмжийг суулгаснаар гадны халдлага болсон үед таны гар утсанд халдлага болж буй тухай мэдээлэл ирнэ. Гэхдээ эдгээр мэдээллийг зөвхөн сүүлийн үеийн rap утсаар л авах боломжтой.
-Үнийн хувьд ямар байх вэ?
-Үзүүлж буй үйлчилгээнээсээ хамаараад янз бүр. Үнэ нь 20 мянган төгрөгөөс эхэлнэ. Уул уурхайд ашиглах төхөөрөмж нэг сая гаруй төгрөгийн үнэтэй.
-Цагдаагийн байгууллагын ажилд шууд нөлөөлнө гэсэн. Тухайн байгууллагатай хамтарч ажиллах уу?
-Бид энэ сарын 21-нд буюу үзэсгэлэнгийн хаалтын өдөр Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.
Эх сурвалж: “Компьютер таймс”